/ / ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

    Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн гурван өдөр үргэлжилж өндөрлөлөө.      

Сургалт зөвлөгөөний үеэр Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд, Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийж, “Гэмт хэргийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх арга зүй”, “Удирдах ажилтны сэтгэл зүйн бэлтгэл”, “Алба хаагчийн сахилга хариуцлага, мэргэжлийн ур чадварт нөлөөлөх нь” сэдвээр мэргэжлийн байгууллагын багш нар сургалт зохион байгууллаа.

     Зөвлөгөөний төгсгөлд Монгол улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж,  Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч  цагдаагийн хурандаа С.Баатаржав нар төв орон нутгийн цагдаа, дотоодын цэргийн удирдах албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгч, 2018 онд манлайлан ажилласан байгууллагын удирдлагуудад шагнал гардуулсан юм.

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна