/ / АХМАД АЖИЛТНУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

АХМАД АЖИЛТНУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

    Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан 01 дүгээр сарын 31-ний өдөр тус албанаас цэргийн байнгын тэтгэвэрт гарсан үе үеийн ахмад буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

 

     Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр дарга, цагдаагийн хурандаа А.Амгалан ахмад ажилтнуудад тус албанаас  2018 онд зохион байгуулсан ажил арга хэмжээг танилцуулж ахмад ажилтнуудаас цаашид хийх ажилтай холбоотой гаргасан санал хүсэлтүүдийг хүлээн авч 2019 онд ахмадын зөвлөлтэй хамтран хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо. 

 

    
     Хүндэтгэлийн арга хэмжээнд Сүлд чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөлөө.
 

    Азай буурлууддаа сэтгэл шингэсэн гарын бэлгийг гардуулан өгч, сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөлөө.

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна