/ / ХЭРЭГ БҮРТГЭХ АЛБАНЫ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД АЛБА ХААГЧ НАРТАЙГАА ЗОЛГОЛОО.

ХЭРЭГ БҮРТГЭХ АЛБАНЫ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД АЛБА ХААГЧ НАРТАЙГАА ЗОЛГОЛОО.

        Билгийн тооллын ХVII жарны “Урвуулагч” хэмээх Шороон Гахай жилийн сар шинийн баярын нэгдсэн золголтыг хаврын тэргүүн сарын шинийн 3-ны билэгт сайн өдрийг тохиолдуулан Хэрэг бүртгэх албаны хурлын зааланд зохион байгуулж, алба хаагчидтайгаа золголоо.

    Энэ үеэр Сонгинохайрхан Дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Даваа Морин хуурын эгшиг аялгуулж, Хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа А.Амгалан алба хаагч нартаа хандан  гахай  жилдээ эрүүл энх, ажил үйлс илүү их  өөдрөг бүтэмжтэй байхын ерөөл тавьж, өргөн дэлгэр зохион байгуулсан юм.  


Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй. 

 

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна