/ / НИЙСЛЭЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭХ АЛБАНЫ МӨРДӨГЧДИЙН ДУНД МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР СОРИХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

НИЙСЛЭЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭХ АЛБАНЫ МӨРДӨГЧДИЙН ДУНД МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР СОРИХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

      Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас алба хаагчдын ажил ачааллыг бууруулах, сахилга, хариуцлагыг өндөржүүлж, албандаа хандах хандлагыг идэвхжүүлэх, шинээр батлагдсан хуулиудыг практикт нэг мөр зөв хэрэгжүүлэх чиглэлээр сургалтуудыг чанаржуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн гаралтыг бууруулж, урьдчилан сэргийлэх, илрүүлэлтийг ахиулах чиглэлээр багагүй ажлуудыг шат дараатай зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

     Тус албаны 2019 оны төлөвлөгөөнд заагдсан ажлын хүрээнд 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцлийг статистик тоо мэдээнд үндэслэн судлан тогтоож, түүнийг бууруулах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр 2019 оны гуравдугаар сард зохион байгуулагдах "Нэг минут" аяны бэлтгэл ажлын хүрээнд Нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн дарга, ахлах мөрдөгч, мөрдөгч нарын дунд хууль, эрх зүйн мэдлэг сорих, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд шинэлэг санаа, санаачлага нэвтрүүлэх зорилгоор "Хуульч ажиллагаа" тэмцээнийг 3 үе шаттайгаар зохион байгууллаа.

       Тэмцээнд нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн дарга, ахлах мөрдөгч, мөрдөгч нарын нийт  48 алба хаагч 16 багт хуваагдан оролцож, авахаалж самбаа, хууль хэрэглэх чадвар, эрх зүйн мэдлэгийг сорьж уралдсанаас "ТЭРГҮҮН байрт цагдаагийн хошууч Ч.Баяржаргал ахлагчтай Сонгинохайран дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Хэрэг бүртгэх тасаг, "ДЭД" байрт цагдаагийн дэд хурандаа Г.Солонго ахлагчтай Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Хэрэг бүртгэх тасаг шалгарч, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. 

     Цаашид тэмцээнээс гарсан шинэ санал, санаачлагыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж, алба хаагчдын хууль хэрэглэх чадвар, мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор үе шаттай сургалт, соён гэгээрүүлэх ажил, арга хэмжээ зохион байгуулан ажиллахаар төлөвлөж байна.

 

ХЭРЭГ БҮРТГЭХ АЛБА

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна