/ / НИЙСЛЭЛИЙН ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ХЭРЭГ БҮРТГЭХ ТАСГИЙН МӨРДӨГЧ НАРТ “МӨРДӨГЧИЙН УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

НИЙСЛЭЛИЙН ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ХЭРЭГ БҮРТГЭХ ТАСГИЙН МӨРДӨГЧ НАРТ “МӨРДӨГЧИЙН УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

      Тус албаны 2019 оны төлөвлөгөөнд заагдсан ажлын хүрээнд нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч нарыг давтан сургах, тэдний мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 13.40-17.20 цагийн хугацаанд Нийслэлийн цагдаагийн газрын хурлын зааланд Хүний эрхийн үндэсний комисс, Улсын ерөнхий прокурор, Хууль сахиулах их сургууль, Цагдаагийн ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэстэй хамтран “МӨРДӨГЧИЙН УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ" сэдэвт сургалтыг зохион байгуулж, 120 алба хаагчийг хамрууллаа.

-       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тавих прокурорын хяналт, прокурорын шаардлагад заагдсан нийтлэг зөрчил, давтан гаргахгүй байхад анхаарах асуудал, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг шалгахад анхаарах асуудал сэдвээр Улсын ерөнхий прокурорын сургалт, судалгааны төвийн хяналтын прокурор Г.Оюунболд 1 цагийн сургалт зохион байгуулав.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрх, хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхийг хангах сэдвээр Хүний эрхийн үндэсний комиссын Хүний эрхийн боловсрол, сургалт хариуцсан референт Х.Цэцгээ 1 цагийн сургалт зохион байгуулав.

       Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хэргийн газрын үзлэг, хойшлуулашгүй ажиллагаа явуулахад анхаарах асуудал, илрүүлэх арга тактик, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа сэдвээр ХСИС-ийн багш, цагдаагийн дэд хурандаа Б.Болдбаатар 1цагийн сургалт зохион байгуулав.

     Гэрч, хохирогч хамгаалах ажиллагаа сэдвээр ЦЕГ-ын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ш.Шинэбаяр 1 цагийн сургалт зохион байгуулав

       

ХЭРЭГ БҮРТГЭХ АЛБА

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна