/ / ХЭРЭГ БҮРТГЭХ АЛБА 2019 ОНЫ "САГСАН БӨМБӨГИЙН АВРАГА"-УУДАА ШАЛГАРУУЛЛАА.

ХЭРЭГ БҮРТГЭХ АЛБА 2019 ОНЫ "САГСАН БӨМБӨГИЙН АВРАГА"-УУДАА ШАЛГАРУУЛЛАА.

       Хэрэг бүртгэх албаны 2019 оны  "Сагсан бөмбөгийн аврага шалгаруулах" тэмцээнийг энэ оны 02 дугаар сарын 26-ны өдөр "Спортын төв ордон"-д амжилттай зохион байгуулж, аврагуудаа тодрууллаа.

        Тэмцээнд Хэрэг бүртгэх албаны 1, 17 дүүргийн 9 баг, нийт 10 баг тамирчид хурд хүч, авахаалж самбаагаа үзэн өрсөлдлөө.

      Тэмцээнд Төмөр замын цагдаагийн газрын хэрэг бүртгэх тасаг, Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн хамтарсан баг тамирчид Тэргүүн байр, Баянгол дүүрэг дэх цагдаагийн 1, 2 хэлтсийн хамтарсан баг тамирчид Дэд байр, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэх тасаг гутгаар байрыг тус тус эзэлж мeдал, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Шилдэг тоглогчоор Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Г.Ууганбаяр, холын зайн шидэлтийн тэмцээнд хэрэг бүртгэх албаны захиргааны удирдлагын хэлтсийн бичээч дэд ахлагч Ж.Эрдэнэцэцэг, төмөр замын цагдаагийн газрын хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч дэслэгч Г.Идэр нар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. 

 

 ХЭРЭГ БҮРТГЭХ АЛБА

 

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна