/ / ХЭРЭГ БҮРТГЭХ АЛБАНЫ 2019 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ, САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨН

ХЭРЭГ БҮРТГЭХ АЛБАНЫ 2019 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ, САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨН

     Тус алба нь нэгдүгээр улирлын тайлангийн хурал, сахилгын зөвөлгөөнөө 04 дүгээр сарын 04-ний өдөр Мөрдөн байцаах албаны хурлын зааланд зохион байгууллаа.

    Тайлангийн хуралд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Дагиймаа 3 алба хаагчийн хамтаар ирж "Шинжээч томилоход гарч буй алдаа дутагдал, хүндрэл бэрхшээл, анхаарах асуудал” сэдвээр,

    Мөрдөн байцаах албаны Тусгай субъектын хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Баатар "Эрүү, шүүлт тулгах гэмт хэргийн ойлголт, шалтгаан нөхцөл, анхаарах асуудал” сэдвээр тус тус 2 цагийн сургалтыг зохион байгуулж, алба хаагчдын санал хүсэлтэд хариулт өгч, харилцан ярилцаж ажилласан нь мэдлэг, мэдээлэл олгосон ач холбогдолтой сургалт боллоо.

   Нэгдүгээр улиралд алба хаагчдын ажлын ачааллыг буруулах, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажилд ахиц гаргах зорилгоор Цагдаагийн ерөнхий газраас дэвшүүлсэн зорилт, албаны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажил үүргээ хэрэгжүүлж, хэргийн статистик судалгаанд дүн шинжилгээ хийж Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, шалган шийдвэрлэх ажлыг сайжруулахаар “1 хором”, “Сан”, “Шийдвэрлэлтийг эрчимжүүлье-2019” хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг санаачлан зохион байгуулсаны үр дүнд өмнөх оны мөн үеэс хэргийн илрүүлэлт 15,6 хувиар өсч, 168 гэмт хэргээр буюу 18 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.

    Нэгдүгээр улиралд ажлын үр дүнгээр идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан 10 алба хаагчыг цалингийн хувиар, "Шийдвэрлэлтийг эрчимжүүлье 2019" хэсэгчилсэн арга хэмжээнд бусдыгаа тэргүүлэн ажилласан 3 алба хаагчийг Хэрэг бүртгэх албаны даргын "Баярын бичиг"-ээр, 6 алба хаагчийг сарын үндсэн цалингийн 20 хувиар албаны даргын тушаалаар шагнаж урамшууллаа. 

 

 ХЭРЭГ БҮРТГЭХ АЛБА

 

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна