/ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ / Нийтлэг журам / Хэрэг бүртгэх албаны 2019 оны эхний хагас жилийн тайлангийн хурал, сахилга ёс зүйн зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

Хэрэг бүртгэх албаны 2019 оны эхний хагас жилийн тайлангийн хурал, сахилга ёс зүйн зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

Хэрэг бүртгэх албаны 2019 оны эхний хагас жилийн тайлангийн хурал, сахилга ёс зүйн зөвлөгөөн энэ оны 07 дугаар сарын 01-ний өдөр ЦЕГ-ын хурлын зааланд зохион байгуулагдаж Нийслэлийн дүүргүүд дэх хэрэг бүртгэх тасгийн алба хаагчид оролцлоо.

Хурлыг нээж Хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа А.Амгалан үг хэлж, хөтөлбөр төлөвлөгөөний дагуу тайлангийн хурал, сахилга ёс зүйн зөвлөгөөн зохион байгуулагдлаа. 

Албаны даргын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/22 дугаар тушаалаар эхний хагас жилд хийж гүйцэтгэсэн ажлаараа идэвхи зүтгэл гаргаж бусдыгаа манлайлан ажилласан доорх нэр бүхий алба хаагчдыг шагнаж урамшууллаа.

 Үүнд:

1.Эхний хагас жилд ажлын үр дүнгээрээ тэргүүлсэн тасгаар Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Хэрэг бүртгэх тасаг шалгарч тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Амартайван цалингийн 20 хувиар,

2.СХД дэх цагдаагийн 1-р хэлтсийн Хэрэг бүртгэх тасаг дэд байранд шалгарч тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Солонго цалингийн 15 хувиар,

3. СБД дэх цагдаагийн 1-р хэлтсийн Хэрэг бүртгэх тасаг 3-р байранд шалгарч тасгийн дарга, цагдаагийн хошууч Т.Батсайханыг 10 хувиар,  

4. БЗД дэх цагдаагийн 1-р хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч П.Алтанзул, 

5. БЗД дэх цагдаагийн 3-р хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Ган-Очир, 

6. СБД дэх цагдаагийн 2-р хэлстсийн хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Бат-Оргил,

7. СБД дэх цагдаагийн 2-р хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч З.Уламбаяр,

8. Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Энхцэцэг,

9. Хэрэг бүртгэх албаны Захиргааны удирдлагын хэлтсийн жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч М.Батцэнгэл нар албаны даргын баярын бичгээр тус тус шагнагдлаа.

 

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна