/ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ / Нийтлэг журам / Алба хаагчдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулах ажлыг зохион байгууллаа.

Алба хаагчдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулах ажлыг зохион байгууллаа.

Эрүүл цагдаа хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэгийн командлагчийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/121 дугаар тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр тус албаны 22 алба хаагчийг Хатанбаатар эмнэлэгтэй хамтран тус албаны байранд шээс, цус, биохимийн шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулсан.

Мөн биеийн жингийн индекс, цусан дахь сахар, дүрс оношлогоо, зүрхний цахилгаан бичлэг, мэдрэлийн эмчийн үзлэг, мэс заслын үзлэг, сэтгэц оношлигоо зэрэг нарийвчилсан үзлэгэнд хуваарийн дагуу 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр тус албаны 27 алба хаагч хамрагдахаас 19 алба хаагчыг хамрууллаа.

Статистик мэдээ
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралт 2019 оны эхний хагас жилийн байдлаар 13.9 буурч, гэмт хэргийн илрүүлэлт 14 хувиар өссөн.
  • "1 хором" аяныг зохион байгуулсанаар Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралт 12.5 хувиар буурлаа.
Эрэн сурвалжилж байна