/ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ / Нийтлэг журам / 2019 оны эхний хагас жилийн байдлаар гэмт хэргийн гаралт буурлаа.

2019 оны эхний хагас жилийн байдлаар гэмт хэргийн гаралт буурлаа.

    Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас Монгол улсын Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтийн эрх зүйн мэдлэг, оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх, хэргийн шийдвэрлэлт илрүүлэлтийг ахиулах чиглэлээр гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ, судалгааны дүгнэлтэд үндэслэн “САР ШИНЭ-2019” нэгдсэн арга хэмжээ, “ШИЙДВЭРЛЭЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЬЕ-2019” хэсэгчилсэн арга хэмжээ, “НЭГ ХОРОМ” аян, “АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙР” хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг тус тус 1 сарын хугацаатай зохион байгуулсан. 

     Дээрх арга хэмжээнүүдийг зохион байгуулж ажилласанаар 2019 оны эхний хагас жилд улсын хэмжээнд 17666 гэмт хэрэг бүртгэгдсэнээс Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 4250 буюу нийт хэргийн 24.1 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 688 нэгжээр буюу 13.9 хувиар буурч, нийслэлд 2715 гэмт хэрэг бүртгэгдэж 464 нэгжээр буюу 14.6 хувиар, орон нутагт 1604 гэмт хэрэг бүртгэгдэж  225 нэгжээр буюу 12.3 хувиар тус тус буурсан.

     Мөн улсын хэмжээнд 2019 оны эхний хагас жилийн байдлаар Цагдаагийн байгууллагын нийт гэмт хэргийн илрүүлэлт 35.3 хувьтай байгаа бол “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-ийн илрүүлэлт 66.9 хувьтай, өмнөх оны мөн үеэс 14 хувиар өсч, нийслэлд 61.6 хувьтай, 14.7 хувиар, орон нутагт 79.6 хувьтай, 11.3 хувиар тус тус өссөн эерэг үзүүлэлттэй байна.

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна