/ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ / Нийтлэг журам / "Бид мартахгүй өдөрлөг"-ийг зохион байгууллаа.

"Бид мартахгүй өдөрлөг"-ийг зохион байгууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын даргын А/01 тоот тушаалаар батлагдсан 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 4.1.5 дахь заалт, “Соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө батлах тухай” А/19 дүгээр тушаал, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код-930/-ийн дагуу “Төр ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж яваад алтан амиа алдсан цагдаагийн гавьяат үйлстнүүдийг дурсах зорилгоор хэрэг бүртгэгч, мөрдөгчөөр үүрэг гүйцэтгэж байгаад амь насаа алдсан алба хаагчдийн судалгааг гаргаж Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтсийн Хэрэг бүртгэх тасагт мөрдөгчөөр ажиллаж байгаад алтан амиа алдсан цагдаагийн ахмад Ч.Жаргалсайхан, Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасагт хэрэг бүртгэгчээр ажиллаж байгаад алтан амиа алдсан цагдаагийн дэслэгч А.Уранбат нарын гэгээн дурсгалд зориулсан “Бид мартахгүй өдөрлөг”-ийн арга хэмжээг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зохион явууллаа.

 

Өдөрлөгийн хүрээнд талийгаач Ч.Жаргалсайхан агсны ажил, амьдралыг дурсах, ар гэрийнхэнд нь хүндэтгэл үзүүлэх ажлыг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хурлын зааланд зохион байгуулж Хэрэг бүртгэх албаны чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Ж.Батжаргал, ахлах мөрдөгч Д.Цэнд-Аюуш нарын төлөөлөл оролцож,  талийгаач Ч.Жаргалсайханы амьд сэрүүн үедээ бүтээн байгуулсан ажил, хөдөлмөр, зориг тэвчээр, дайчин давшингүй байсан бахархалт чадваруудыг нь санан дурсаж тус хэлтсийн алба хаагчдад танилцуулж, талийгаачийн эхнэр Б.Саранхүүд сэтгэлийн дэм болгон 200.000 мянган төгрөгийг алба хаагчдийн зүгээс гардуулан өгч, хүү Ж.Есөн-Эрдэний аавынхаа ажил үйлсийг үргэлжлүүлэх зорилгоор Дотоод хэргийн их сургуульд элсэн суралцах санал хүсэлтийг хүлээн авсан.

Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газарт тус албанаас дотоод ажил хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Н.Ууганбаяр, ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Ганчимэг нар тасгийн алба хаагчидтай хамтран хэрэг бүртгэгчээр ажиллаж байгаад өвчний улмаас амь насаа алдсан цагдаагийн дэслэгч А.Уранбатын гэгээн дурсгалыг хүндэтгэж, хөдөлмөрч, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг байсан чанаруудыг дурсан санаж, бие бүрэлдэхүүнээрээ 1 минут дуугүй зогсон эмгэнэл илэрхийлэн, талийгаачийн эхнэр С.Нарантунгалаг, охин У.Нандин-Эрдэнэ, хүү У.Батзориг нарт дурсгалын зүйл гардуулан өгсөн.

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна