/ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ / Нийтлэг журам / Хэрэг бүртгэх албаны 2019 оны "Дартс"-ын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Хэрэг бүртгэх албаны 2019 оны "Дартс"-ын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

     Хэрэг бүртгэх албаны 2019 оны "Дартс”-ын аварга шалгаруулах тэмцээнийг энэ оны 08 дугаар сарын 28-ны өдөр амжилттай зохион байгуулж, аврагуудаа тодрууллаа.

     Тэмцээнд 18 багийн 54 тамирчин оролцож, хурд хүч, авахаалж самбаагаа үзэн өрсөлдснөөс Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Ганбаатар ахлагчтай баг хамт олон “Тэргүүн байр”, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Мягмардорж ахлагчтай баг хамт олон "Дэд байр", Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн, мөрдөгч цагдаагийн дэслэгч М.Тэмүүжин ахлагчтай баг хамт олон "Гутгаар байр"-ыг тус тус эзэлж мeдал, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

 

 Шилдэг тоглогчоор Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлстийн хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Харцага шалгарч дурсгалын зүйлээр шагнагдлаа.

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна