/ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ / Нийтлэг журам / "Хүүхдэд тусалъя" сайн үйлсийн аян амжилттай зохион байгуулагдлаа.

"Хүүхдэд тусалъя" сайн үйлсийн аян амжилттай зохион байгуулагдлаа.

     Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас санаачлан нийгмийн хариуцлагын хүрээнд “Pc mall” компани, “Талх чихэр” ХХК, “Ди Жи Би” эм ханган нийлүүлэх компани, “Тавин ус” эм ханган нийлүүлэх компанитай хамтран Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрдэм” хүүхэд асрах төвийн хүүхдүүдэд туслах “Хүүхдэд тусалъя” сайн үйлсийн аянг энэ оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

      Арга хэмжээний хүрээнд “РС mall” дэлгүүрээс Эрдэм хүүхэд асрах төвд агаар цэвэршүүлэгч аппарат, “Талхи чихэр ХХК”-аас хүнсний бүтээгдэхүүний дээж, 14 хоногийн хүнсний хэрэглээний эрхийн бичиг, “Ди Жи Би” ХХК эм ханган нийлүүлэх компаниас ханиад, томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх “GCFLU” вакциныг асрамжийн төвийн ажилчид, хүүхдүүдэд үнэ төлбөргүй тарьж, “Тавин ус” эм ханган нийлүүлэх компаниас асрамжийн төвийн ажилчид, хүүхдүүдийг витаминжуулан, амин дэмээр хангасан бол Хэрэг бүртгэх албанаас асрамжийн төвийн хүүхдүүдэд бичиг хэргийн хэрэгсэл, гарын бэлгийг хандивлан өгч хүүхдүүдэд сэтгэлийн дэм өгсөн юм.

 

 

     Эрдэм хүүхэд асрах төвийн ажилчид, хүүхдүүд сэтгэлийн бэлэг болгон урлагын тоглолт үзүүлснээр арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө. Аянд нэгдэж хамтран ажилласан "Талх чихэр, Ди Жи Би, Тавин ус, Pc mall" компаны хамт олондоо талархаж цаашдын ажилд нь амжилт хүсье.

Статистик мэдээ
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралт 2019 оны эхний хагас жилийн байдлаар 13.9 буурч, гэмт хэргийн илрүүлэлт 14 хувиар өссөн.
  • "1 хором" аяныг зохион байгуулсанаар Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралт 12.5 хувиар буурлаа.
Эрэн сурвалжилж байна