/ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ / Нийтлэг журам / "Шилдэг мөрдөгч-2019' тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

"Шилдэг мөрдөгч-2019' тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

       Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 4.2.3 дахь заалтын хүрээнд Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэн хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, мөрдөгч нарын хууль, эрх зүйн мэдлэг мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хэргийн газрын үзлэгийн чанарыг сайжруулах, алба хаагчид харилцан туршлага судлах, бие бялдарыг хөгжүүлэх,  зорилгоор “Шилдэг мөрдөгч” тэмцээнийг Хэрэг бүртгэх албанаас нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсийн Хэрэг бүртгэх тасгуудаас шалгарсан 28 алба хаагчдийг хамруулан 2019 оны 09 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

                       

      Цагдаа дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвтэй хамтран 09 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөгч нарын эрх зүйн мэдлэг, ур чадварыг сорих зорилгоор хэргийн газрын үзлэг, эрх зүйн тест, англи хэлний тест, сахилга хариуцлага сэдвээр эссэ бичүүлж мөрдөгч нар даалгаврыг амжилттай гүйцэтгэсэнээр өндөрлөж, 09 дүгээр сарын 19-ний өдөр тэмцээн 2 дахь өдрөө үргэлжлэн Цагдаа дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Нарстай аманд алба хаагчдаас буудлагын тэмцээн, бие бялдарын шалтгалтыг авч дүнг нэгтгэн нийлбэр дүнгээр Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ж.Дэлгэрсайхан “Тэргүүн байр”, Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Мандахнаран “Дэд байр”, Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.Бат-Эрдэнэ “Гутгаар” байранд тус тус шалгарлаа.

             

   Тэмцээнд оролцсон алба хаагчдад Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/37 дугаар тоот тушаалаар баталсан “Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Хэрэг бүртгэх албаны анхны даргаар ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэрт гарсан туслах комиссар Х.Сүхээг урьж оролцуулан Хэрэг бүртгэх албаны үүсэл хөгжил, түүхэн замнал, албаны онцлог, бахархах зүйлсийн талаар халуун дотно яриаг өрнүүлж цаашид алба хаагчид юуг анхаарч ажиллах талаар үнэтэй зөвөлгөө өгсөн.

    “Шилдэг мөрдөгч-2019” тэмцээнд оролцсон алба хаагчдад шагнал гардуулах ажиллагааг албаны хурлын зааланд зохион байгуулж албаны дарга, цагдаагийн хурандаа А.Амгалан, ахмад ажилтан туслах комиссар Х.Сүхээ нар гардуулан алба хаагчдад цаашдын ажилд нь амжилт хүсч дурсгалын зураг авахууллаа. “Шилдэг мөрдөгч-2019” тэмцээнд алба хаагчдийг бэлтгэн амжилттай оролцуулсан Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн дарга,, Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн дарга, Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн дарга нарыг албаны даргын тушаалаар 1 сарын үндсэн цалинг 15-20 хувь хүртэл нэмж шагнаж урамшуулсан.

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна